Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-07-17 15:22:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт энэ сарын 23-нд эхлэх юм байна.

Санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулах аж. Биржийн үйл ажиллагаа, МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох нь, Үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа, Хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, Бондын үндсэн ойлголт, ач холбогдол, эрсдэл, IPO зэрэг сэдвээр мэдлэг олгох юм байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ