Завханы өвлөн уламжлагчид 17 төрлөөр “Нүүдэлчин Монгол-2018”-д оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт Соёлын биет бус өвийн их наадмын анхан шатны шалгаруулалт болжээ. ”Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад нийт 23 сумын 116 ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан байна.
Үүнээс шалгарсан 25 соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастанууд 17 төрлөөр наймдугаар сарын 11-15-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцохоор болжээ.
Дашрамд Соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 сарын 21-ны өдрийн “ Их наадам зохион байгуулах тухай “ 01/171 дугаар тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн А/273 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй анхан шатны салбар хороо зургадугаар сард байгуулагджээ. Энэхүү салбар хорооноос наадмын өмнөхөн Завханы 24 сумыг урд, хойд, зүүн, говийн, төвийн хэмээн бүсчилж анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулсан юм.
Б.Мягмарсүрэн