Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаар дахин сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-08 09:58:32

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг бүлгийн дэд даргаар буцаан сонгожээ.

Тус бүлэг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлж, бүлгийн шийдвэрийг үл хүндэтгэлээ гэх шалтгаанаар Ш.Түвдэндорж гишүүнийг бүлгийн дэд даргын албан тушаалаас нь чөлөөлж байсан юм.

Харин түүнийг тус бүлэг буцаан томилсон тул тэрбээр бүлгийн дэд даргын ажлаа аваад байгаа аж.

Б.Туул

Холбоотой мэдээ