Энэ жил 220 га талбайд ойжуулалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-27 21:31:27

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ жил нийт 220 га талбайд ойжуулалтын ажил хийнэ.
Тухайлбал орон нутгийн төсвийн хөрөнгөөр Тосонцэнгэл суманд 50 га, улсын төсвийн хөрөнгөөр Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдад 170 га талбайд ойжуулалтын ажил хийх юм байна. Харин Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдад 350 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил, 380 га талбайд арчилгааны огтлолт хийх ажээ.
Мөн Тэлмэн, Завханмандал, Отгон, Эрдэнэхайрхан сумдад 35 га талбайд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвасыг байгуулж байна.
Дашрамд дуулгахад энэ жил Завханы сум бүр цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжтай болжээ. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 11 төрлийн 33440 ширхэг мод бут тарьжээ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 24 суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад нийт 43.7 сая төгрөгийг зарцуулж 12 сая төгрөгний үнэ бүхий 6000 ширхэг суулгацыг аймгийн БОАЖГ-аас нийлүүлжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ