Хүчтэй газар хөдлөлтийн үеэр 10 хүн амь үрэгджээ

Дэлхийд | Байгаль орчин
172@montsame.mn
2018-07-29 17:26:03
МОСКВА. /РИА Новости/. Индонезийн Ломбок арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр 10 хүн амь үрэгдсэн тухай телевизийн Channel NewsAsia суваг Индонезийн гамшгийн уршгийг арилгах газрын мэдээг иш татан мэдээлжээ.
 
Хүмүүс чухам ямар байдлаар амь насаа алдсан тухай тодорхой мэдээллийг хараахан өгөөгүй байна. Харин газар хөдлөлтийн үеэр 20 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн нэмэлт мэдээллийг өгчээ.
 
Индонезийн хүн ам шигүү оршин суудаг Ломбок арал дээр ням гарагт орон нутгийн цагаар 06.47 цагт 6,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ринжани галт уулын ойролцоо болсон байна.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ