Залуу гэр бүлүүд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх аргад суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-30 15:35:32

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулсан "Гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил" нэртэй сургалтанд 60 хос, гэр бүл оролцжээ.  Тус төв энэ жил олон нийтэд зориулсан  11 үйл ажиллагааг явуулаад байгаа ажээ.
Үүний нэг нь залуу гэр бүлүүдэд зориулсан "Гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн хүмүүжил" нэртэй сургалт уулзалт юм. Жилд хоёр удаа зохион байгуулагдаж буй тус сургалтыг энэ жил Завханы 24 сумын залуу гэр бүлд зориулан явуулах юм байна. Энэхүү сургалтыг тус төв  ДЗМОУБ-ын "Завхан" ОНХХ, "Улиастайн хөгжил хамтдаа" ТББ-тай хамтран сүүлийн хоёр жил уламжлал болгож явуулж байна. Энэхүү сургалтын онцлог нь залуу гэр бүлд тохиолддог үл ойлголцол, хамтран гэр бүлийн харилцаагаа хэрхэн яаж сэргээх, хүүхдийнхээ хөгжилд гар бие оролцох, гэр бүлийн үнэ цэнэ гэж юуг хэлэх вэ, гэр бүлийнхээ санхүүг хэрхэн төлөвлөж авч явах, хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх вэ гэхчлэн тэдэнд тулгамддаг олон асуудлыг нэг дор ярилцдаг сургалт юм. 2016 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн сургалтанд хоёр жилийн байдлаар нийт 370 гаруй залуу гэр бүл оролцжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ