Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-07-30 17:26:23
Завхан/МОНЦАМЭ/.Завханд “Тамхи хяналт” хэсэгчилсэн арга хэмжээ болж байна. Энэ арга хэмжээний хүрээнд аймгийн Цагдаагийн газраас Тамхины хяналтын тухай хуулийг 2500 гаруй иргэнд сурталчилж, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1700 ширхэг санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж  тараажээ. 
Мөн тамхи худалдах зөвшөөрөлтэй 99 цэг салбар, 83 утаат тамхи татахыг хориглосон  газрууд болон  аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг шалгаж ажилласан байна. Хэсэгчилсэн арга хэмжээг зургадугаар сараас наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Долоо хоногт нэг удаа Зөрчлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуулиар хувь хүн, аж ахуй нэгж байгууллагууд ухуулга сурталчилгаа хийж байна. Мөн иргэдийг бусдыг дам тамхидалтанд өртүүлэхгүй, зөвшөөрөлгүй газар утаат тамхи татуулахгүй байх, тамхи татах цэгт тамхи татаж иргэд бие биедээ шаардлага тавьдаг байхыг иргэн, аж ахуй нэгж, хувийн болон төрийн байгууллагуудад уриаллаа.
Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн иргэн, болон аж ахуйн нэгж байгууллагуудыг тухайн хуулийн хүрээнд торгох, сануулах арга хэмжээг авч байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн  
Холбоотой мэдээ