Яриа хэлэлцээ хийхийг удахгүй хүсэх болно гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-01 15:47:16
ВАШИНГТОН. /ТАСС/. “Ираны эрх баригчид ойрын ирээдүйд АНУ-ын засаг захиргаатай яриа хэлэцээ хийхийг хүсэх байх хэмээн би бодож байна. Одоо тэд хүндрэлтэй олон асуудалтай тулгараад байгаа. Тэгэхлээр тэд тун удахгүй бидэнтэй ярьж эхлэх байх. Ярьж эхлэхгүй байлаа ч гэсэн сүйд болох зүйл үгүй юм” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида муж улсын Тампа хотод дэмжигчидтэйгээ уулзахдаа мэдэгдсэн байна.
 
Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани-тай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байгаагаа Трамп даваа гарагт мэдэгдэж байсан юм. Харин дараахан нь Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Ираны эрх баригчид хэд хэдэн урьдчилсан нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд Д.Трампын санааг дэмжинэ” гэж тэмдэглэжээ.
 
“Төрийн нарийн бичгийн дарга төрийн тэргүүнийг дэмжиж байгаа. Гэхдээ одоохондоо хоёр талын ямар нэгэн уулзалтыг товлоогүй байна” гэж АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мягмар гарагт мэдэгдсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ