УИХ-ын Сонгуулийн тухай хуулиудын харьцуулсан судалгаа гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-08 13:46:08

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэл хангах мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг өчигдөр хуралдав.

Тус ажлын хэсэг хуулийн төслүүдийн талаар санал солилцон, байгууллага тус бүрийн сонгуулийн үед гүйцэтгэх үүргийн талаар нарийвчлан ярилцаж, тус тусын саналаа бэлтгэхээр тогтов. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан 3 хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа хийж УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.

Уг ажлын дэд хэсгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн ахалж, бүрэлдэхүүнд нь Гадаад хэргийн яам, Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын алба, Тагнуулийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгогчдын боловсрол төв, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны төлөөлөл оролцон ажиллаж байна. 

Б.Туул

Холбоотой мэдээ