Байгалийн хийн экспортын хэмжээ нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
172@montsame.mn
2018-08-02 09:20:47
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын “Газпром” компани энэ оны 1-7 дугаар сард байгалийн хийн экспортоо 117,1 тэрбум шоо метр хүртэл буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5,8%-иар нэмэгдүүлсэн тухай тус компанийн төлөөлөгч мэдээлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр,  Германд нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ 12,3% (3,7 тэрбум шоо метрээр), Австрид — 48,3% (2,1 тэрбум шоо метрээр), Нидерландад — 53,8% (1,3 тэрбум шоо метрээр), Францад — 11,8% (0,8 тэрбум шоо метрээр), Хорватад — 40,1% (0,6 тэрбум шоо метрээр), Данид — 11,9%, Польшид — 6,6%-иар тус тус нэмэгдсэн байна.
 
“Газпром” компани 2017 онд гадаадын алслагдсан орнуудад гаргадаг байгалийн хийн экспортын хэмжээгээ 8,4%-иар буюу 194,4 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлсэн бөгөөд 2018 онд нийлүүлэлтээ 200 тэрбум шоо метрээс давуулна хэмээн таамаглаж байгаа ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ