Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Баян-Өлгий аймгийнханд туслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-02 17:44:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн гамшигт өртсөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд зориулан Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос хандивын аян өрнүүлээд байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эхэлсэн аянд нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод аймгийн салбар зөвлөлүүд идэвхтэй оролцож, хувцас, ариун цэврийн хэрэгсэл болон цахилгаан бараа зэрэг нийт 11.5 сая гаруй төгрөгийн эд зүйлийг хандивлаад байна. Тусламжийн бараа, чин сэтгэлийн хандивыг Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлд хүлээлгэн өгч, хот хоорондын зорчигч тээврийн автобусаар илгээв.
Б.Болд
Холбоотой мэдээ