Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-08-03 07:55:06
МОСКВА. /РИА Новости/. Зимбабве улсын одоогийн удирдагч Эммерсон Мнангагва тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан байна гэж телевизийн SABC суваг Сонгуулийн төв комиисын мэдээ баримтаас иш татан мэдээлжээ.
 
Тус улсын бүх 10 мужид саналын хуудсуудыг тоолж дуусахад эрх баригч “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо – Эх оронч фронт нам”-аас нэр дэвшигч Э.Мнангагва-гийн төлөө 2,46 сая сонгогч саналаа өгсөн бол түүний гол өрсөлдөгч “Ардчилсан өөрчлөлтийн төлөө хөдөлгөөн” намаас нэр дэвшигч Нельсон Чамиза 2,15 сая хүний санал авсан байна.
 
Ингэхдээ Зимбабве улсын нийслэл Хараре хотод Н.Чамиза нь итгэл төгс ялалт байгуулсан ба түүний төлөө 548 мянган сонгогч саналаа өгсөн бол Мнангагва-д дөнгөж 204 мянган хүн саналаа өгсөн ажээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ