Есөн давхраас үсрэх гэсэн хүний амийг аварлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-03 11:46:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөр  гарлаа. Тус дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна.
Энэ  дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт орой 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгойн 14 алба хаагч шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулган авч, амийг нь аварчээ. Түүнийг тус дүүргийн цагдаагийн  хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ