"Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн"-д монгол бүсгүй түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-08-07 14:33:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн Ази болон Ази-Америк сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн" АНУ-ын Сан-Франциско хотноо энэ сарын 04-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээнд 500 гаруй үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөнөөс монгол бүсгүй Ж.Учрал энэ жилийн тэргүүн байрын титмийг зүүв.
Тэрбээр 17 настай бөгөөд энэхүү тэмцээний түүхэн дэх хамгийн залуу “Хатан хаан” болж буй юм. АНУ дахь Ази-Америкчуудын соёл урлагийн наадмын томоохон хэсэг болох энэхүү тэмцээнийг 1986 оноос зохион байгуулж эхэлжээ.


Ж.Болор

Холбоотой мэдээ