Манай улсын эсрэг сэтгэл зүйн дайн өдөөж байна гэж мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаа нь эрх баригчдын дунд санал зөрөлдөөн үүсгэж, манай улсад сэтгэл зүйн дайн өдөөхөд чиглэгдсэн гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгджээ.
Х.Роуханитай уулзах бодолтой байгаа хэдий ч энэ шийдвэрийг Иран гаргах ёстой гэж Д.Трамп өмнө нь мэдэгдсэн юм. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэхдээ Иран улс дотоод болон гадаад бодлогоо өөрчилж, шинээр хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байвал энэ уулзалтыг хийх боломжтой гэсэн юм.
"Бид дипломат харилцаа, яриа хэлэлцээг дэмждэг хэдий ч яриа хэлэлцээг шударга байлгахыг хүсч байна. АНУ-тай яриа хэлэлцээ хийх урьдчилсан нөхцөл надад алга” гэж Роухани хэлсэн байна.
Ираны эсрэг хориг арга хэмжээ авч байгаа үед АНУ-тай яриа хэлэлцээ хийх нь утгагүй хэрэг гэж тэрбээр үзэж байгаа аж.

Э.Аянзаяа