Баруун бүсийн агаарын хяналт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 16:36:03

Завхан аймаг дахь Зэвсэгт хүчний 325-р анги Монгол Улсын баруун бүсийн агаарын орон зайг ашиглан нислэг үйлдсэн нийт 18425 агаарын хөлөгт радиолокацийн хяналт явуулан ажиллаж байна.

Монгол Улсын баруун бүсийн агаарын хил, орон зайд радиолокацын хяналт тавин, байлдааны жижүүрлэлтийг зохион байгуулжээ. Түүнчлэн цэргийн алба, сургалт бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу эрчимтэй, үр дүнтэй зохион байгуулж Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын нэрэмжит цогцолбор шалгалтад амжилттай шалгагдаж“Үүрэг биелүүлэх чадавхитай” гэж үнэлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баруун бүсийн агаарын орон зайг ашиглан нислэг  үйлдсэн нийт 18425 агаарын хөлөгт радиолокацийн  хяналт явуулжээ.  

Б.Мягмарсүрэн
 

Холбоотой мэдээ