“BMW” цахилгаанаар цэнэглэдэг машинаа танилцуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
nyamtulga@montsame.mn
2015-09-09 15:44:10

ТОКИО. /NHK/. Германы автомашин үйлдвэрлэгчид цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид буюу эрлийз хөдөлгүүртэй автомашинуудаа Японы зах зээлд гаргахаар болжээ.

Эдгээр автомашин зайг цахилгаанаар цэнэглэдэг байна. Ингэснээр энэ нь стандарт хайбрид буюу эрлийз хөдөлгүүртэй автомашинуудаас урт замыг зөвхөн цахилгаан эрчим хүчээр туулах чадвартай болжээ.

“BMW” компани бага оврын “Х5” жийпнийхээ цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид загварыг танилцуулжээ. Компанийн мэдэгдсэнээр, уг машиныг дөрвөн цаг цэнэглээд ямар ч түлш зарцуулалгүй 30 км зам туулах боломжтой аж.

Үүний зэрэгцээ “Volkswagen” компани “Golf” загварын машиныхаа мөн ийм төрлийг танилцуулжээ. Гурван цаг машинаа цэнэглээд 50 км зам туулах боломжтой том зайг энэ машинд суулгасан гэж “Volkswagen” компани мэдэгдсэн байна.

Японы “Toyota”, “Honda”, “Mitsubishi” зэрэг компани аль хэдийн цахилгаанаар цэнэглэгддэг, хайбрид машинуудыг үйлдвэрлэж, дотоодын зах зээлдээ гаргаад байгаа ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд