Хятадын компаниуд Ираны хөлөг онгоцыг ашиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-21 15:49:03
twitter.com/Nyamkanmk
БЭЭЖИН. /presstv/. Ираны эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд БНХАУ-ын компаниуд түүхий нефтийг боловсруулах үйлдвэрүүд рүү тээвэрлэхдээ Ираны хөлөг онгоцнуудыг ашиглаж байна.

Ираны нефтийг худалдан авагч хятад компаниуд “National Iranian Tanker” компанийн хөлөг онгоцнуудыг ашиглах механизм бий болгосон байна гэж нэр нь үл мэдэгдэх эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Zhuhai Zhenrong” корпораци, Ази тивийн хамгийн том боловсруулах үйлдвэр “Sinopec” групп Ираны үндэсний газрын тосны компанитай урт хугацааны нийлүүлэлт хийх гэрээ байгуулжээ. Ингэснээр тэд түүхий нефтийг “National Iranian Tanker” компанийн хөлөг онгоцоор тээвэрлэх боломжтой болсон байна.

Үүний зэрэгцээ тээвэр, эрсдэл, даатгалын зардлыг Ираны тал бүрэн хариуцах үүргийг уг гэрээгээр хүлээжээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ