Сүн Ян Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЖАКАРТА. /asiangames2018/. БНХАУ-ын усан сэлэлтийн алдарт тамирчин Сүн Ян 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлснээр 2018 оны Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ.
Тэрбээр 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3 минут 42.92 секундийн амжилт үзүүлсэн байна.
2016 оны Олимпын наадмын алтан медальт тамирчин тэрбээр Японы Наито Эхара /3 минут 47.14 секунд/ болон Косуке Хагино /3 минут 47.2 секунд/ нарыг ардаа орхижээ.
Тэрбээр өмнө нь 200 болон 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлж, хоёр алтан медаль хүртээд байсан юм.
Өдгөө 26 настай тэрбээр мөн эрэгтэйчүүдийн 4х200 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн тэмцээнд багаараа оролцож мөнгөн медаль хүртсэн билээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн Азийн наадмаас 3 алт, 1 мөнгөн медаль хүртээд байна.
Сүн Ян нь Олимпын наадмын 3 алт, дэлхийн аваргын 9 алтан медальтай Хятадын хамгийн алдартай усан спортын тамирчин юм.

Д.Нямтулга