"Өргөө" амаржих газар иж бүрэн тоноглосон түргэний машинтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалан, "Манай байгууллагад Улсын төсвөөс олгосон түргэн тусламжийн зориулалттай, суудлын хоёр автомашин байдаг боловч яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай тоноглол байдаггүй, хүрэлцээ муу учир бид Олон улсын хүмүүнлэгийн байгууллагад хандаж байсан. О.Содбилэг гишүүн бидний хүсэлтийн дагуу "Go help" байгууллагад хандсанаар жил гаруй хугацаанд хөрөнгө босгож өнөөдөр яаралтай өвчтөн тээвэрлэхэд шаардлагатай бүх тоноглолоор хангагдсан автомашинтай боллоо. Эмнэлгүүдийн хооронд дөнгөж төрсөн нярай, хүнд өвчтөн, жирэмсэн эхчүүд тээвэрлэх шаардлага их тулгардаг. Ийнхүү автомашинтай болсноор төрөлтийн эндэгдэл буурах, өвчтөнд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх боломж нэмэгдэж байна" гэв.

"Go help" Олон улсын хүмүүнлэгийн байгууллага Монгол Улсад өмнө нь эмнэлэгийн зориулалттай 40 гаруй машин хандивлаж байв.
С.Мөнхбаатар
Холбоотой мэдээ

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
9 цаг

Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана
13 цаг