Баянхонгорт ашигт малтмалын томоохон ордууд илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт “Эрдэнэмонгол” ХХК-ны хайгуулын судалгаагаар 80 тонн алттай нөөц илэрчээ. Мөн тус сумын нутагт “Гобикоул энд энержи” ХХК нь 158.8 сая тонн нөөцтэй нүүрсний ордыг тогтоогоод байна.
Мөн хүрмэн чулуу, шохойн чулуу, тоосгоны шавар, эрдэс будаг, өнгөт чулуу, хонш, хээрийн жонш, базалт, боржин, кварц, гялтгануур, давс зэрэг олон төрлийн эрдсүүд тогтоогдоод байгаа аж. Энэхүү байгалийн нөөцдөө тулгуурлан уул уурхайн болон барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж байгааг аймгийн удирдлагууд хэлж байгаа.
Сонирхуулахад, Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт ашигт малтмалын 166 тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, ашиглалтын 72 тусгай зөвшөөрөл 53.8 мянган га талбайд, хайгуулын 94 тусгай зөвшөөрөл 573.3 мянган га.д олгогдсон байна.
Б.Мөнхзул