“Languаge Learning Center” хэлний сургалтын төв шинэ байртай болов

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:01:09

Хэнтий аймгийн “Languаge Learning center” хэлний сургалтын төв нь “Номын гүүр” олон улсын боловсролыг дэмжих сантай хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тохилог суралцах орчин бүхий анги танхим, 5000 төрлийн ном бүхий номын сантай шинэ байрныхаа нээлтийг  хийв.

Нээлтийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, Боловсрол соёлын газрын дарга З.Бат-Эрдэнэ, “Номын гүүр” олон улсын боловсролыг дэмжих сангийн төлөөлөгч Алберт, Хэнтий аймаг дахь “Languge Learning center” хэлний сургалтын төвийн захирал Д.Анхилуун тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Мөн хүрэлцэн ирсэн сурагч, эцэг эхчүүд сургалтыг төвийн шинэ байр, үйл ажиллагаатай танилцав.

Тус төв нь 2013 оны 9 сараас эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, одоогоор нийт 700 гаруй хүүхдэд англи хэлний анхан болон суурь боловсролыг олгожээ.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд