Сурагч О.Одбаяр АНУ-ын “Аhilles international” клубын гишүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 16:09:20

АНУ-ын “Аhilles international” клубын гишүүд эх орондоо болон олон улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргасан тохиолдолд тус клубын цалинтай тамирчин болох боломжтой болдог ажээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕББДСургуулийн 2-р ангийн сурагч О.Одбаяр тус клубын гишүүн тамирчин боллоо. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын хөгжлийг дэмжих, хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг сонгох зорилгоор зохион байгуулагдсан ''Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн паралимпийн наадам”, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн тэргэнцэртэй уралдааны төрөлд оролцож тус тус алтан медаль хүртсэн байна.

О.Одбаяр хүүгийн энэхүү спортын амжилтыг үнэлж Монголын Паралимпийн хөнгөн атлетикийн холбооноос түүнийг АНУ-ын ''Ahilles international'' клубт гишүүнээр элсүүлжээ. Ийнхүү тус клубээс О.Одбаярт тэргэнцэр ирүүлснийг Ерөө сумын ''Хүчин чармайлт'' ТББ-ын тэргүүн О.Нямдорж гардуулан өглөө.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд