"Шилдэг аврагч"-аар гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-07 14:02:06
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын анги, салбаруудын  дунд “Мэргэжлийн аврагч-2018” тусгай бэлтгэлийн тэмцээн энэ сарын 5-6-ны өдөр болж шилдгүүдээ шалгаруулав.
Байгаль цаг агаарын хүнд, бэрхшээлтэй нөхцөлд эрэн хайх, аврах ажиллагаа, уснаас аврах зэрэг төрлөөр Нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын 14 хэлтсийн 120 гаруй гал сөнөөгч мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөв.
Тус тэмцээнд “Шилдэг офицер”-оор Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салааны захирагч, ахмад Г.Ганбаяр, “Шилдэг аврагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Алтанхуяг нар шалгарчээ.
Багийн нийлбэр оноогоор Нийслэлийн Аврах 105 дугаар анги аваргалж шилжин явах цом хүртсэн бол удаах байрт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарав.
Тэмцээнд идэвх зүтгэлээрээ бусдыгаа манлайлсан Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Э.Бат-Амгаланг "Үндэсний аврах бригад"-ын нэрэмжит шагналд тодруулав.
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ