Арванхоёрдугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-10 09:07:10

09.00 цагт Олон улсын "Хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоо хамтран Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт Парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлага оролцсон "Монголоо босгоё-хөгжлийн гарц" сэдэвт хурал Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд Өсвөр үе, залуучуудын дундах БЗДХ-ын асуудлаар ЭМСЯ, “Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг”-ээс мэдээлэл хийнэ.

11.00 цагт Засгийн газрын 11-р байрны 514 тоот танхимд Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ХЭҮК-оос мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ялалтын талбайд Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, асуудлаар төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлэх тайван цуглаан болно.

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Театр хүний эрхийн төлөө" төслийн хаалтын ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Олон улсын хүний эрхийн өдөр, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.

12.00 цагт  “Зөвлөлдөх санал асуулга”-ын явцад хяналт тавих НЗДТГ-ын "А" танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалъя” уриан дор Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан “Нийтийн цуглаан” Чингисийн талбайд болно.

12.30 цагт "Номын баринтаг" төслийн 2015 оны үр дүнг хэлэлцэн, төсөлд оролцсон нийт номын баринтаг хандивлагч нартаа талархал илэрхийлэх, 108 буюу түүнээс дээш тооны баринтаг хандивласан иргэд, албан байгууллагууддаа талархал гардуулах үйл ажиллагаа Монголын үндэсний номын санд болно.

13.30 цагт "Түлэнхий эмчлэх шинэ арга Монголд нэвтрүүлэх нь" сэдвээр "IMTEC"ХХК-иас МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

15.30 цагт УИХ, Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж буй “Монгол Улсын ур хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"  (2016-2030 он) сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн 1 дүгээр байрны дугуй танхимд болно.

18.30 цагт Залуу уран бүтээлч Э.Жанцанхорол оролцох "Урлагтай яриа" уулзалт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт 21 аймгийн Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болно.

12.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцоно.

Холбоотой мэдээ