Өндөр түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдөө нэрлэлээ

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-12-10 10:13:04

СӨҮЛ. /Yonhap/.  Хоёр Солонгосын хооронд удаан хугацаанд үргэлжилсэн маргаанд эргэлт гарах эсэх нь сонирхол татаж буй өндөр түвшний уулзалтад оролцох гол төлөөлөгчдөө Өмнөд болон Умард Солонгос нэрлэжээ. Уулзалт энэ долоо хоногт болно.

Баасан гарагт Умард Солонгосын хилийн Кэсон хотод болох уулзалтад БНСУ-ын Үндэсний нэгдлийн сайдын орлогч Хван Бу Ги, БНАСАУ-ын  Эх орны энх тайвнаар нэгтгэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дэд дарга Жон Жөн Су нар оролцоно гэж Өмнөд Солонгосын яамнаас мэдэгдлээ.

Хил хоорондын харилцаа эрхэлсэн хоёр албан тушаалтан хоёр ахлах төлөөлөгчтэй хамтран уулзалтыг хийнэ.

Солонгосын хойгийн цэргийн хурцадмал байдлыг намжаасан 8 дугаар сарын 25-ны гэрээг байгуулсны үр дүнд дэд сайдын хэмжээний уулзалтыг хийх гэж байна.

1950-1953 оны Солонгосын дайны үеэр хуваагдсан гэр бүлүүдийг тогтмол уулзуулдаг болох асуудлыг Өмнөд Солонгос хөндөж, Умардын Кумган ууланд хийдэг байсан хамтарсан аяллын хөтөлбөрийг сэргээх асуудлыг Умард Солонгос хөндөх байх гэж олон хүн хүлээж байна.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ