Ойрын өдрүүдэд хур тунадастай, шуургатай байхыг анхааруулав
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд Баянхонгор аймгийн нийт нутгаар, 15-нд уулархаг нутгийн зарим газраар цас, нойтон цас, 16-нд говийн нутгаар цас, бороо орно. Салхи 14, 15, 16-нд говийн нутгаар 10-12м/с, зарим үед 18м/с давж ширүүсч явган цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
1152 days