Зорилтот бүлгийн охидуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, “Мишээл” клиникийн эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 67 охинд мэдрэл, сэтгэц, нүд, шүд болон эмэгтэйчүүдийн үзлэгийг зохион байгууллаа. Үзлэг үнэ төлбөргүй бөгөөд зорилтот бүлгийн охидуудад анх удаа эрүүл мэндийн үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийж байгаа нь энэ ажээ.
2039 days