ХӨВСГӨЛ: МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээнд 400 гаруй тамирчин оролцож байна
Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, “Душанбе-2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн Монгол Улсын 3 удаагийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
276 days