ХӨВСГӨЛ: МУГТ Б.Баасанхүүгийн нэрэмжит тэмцээнд 176 өсвөрийн жүдоч медаль хүртлээ
Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. “Парис-2024”
зуны олимпын наадмын мөнгөн медальт, “Абу Даби-2024” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,
“Душанбе-2024” их дуулга тэмцээний аварга, Ази тивийн аварга, жүдо бөхийн
Монгол Улсын 3 удаагийн аварга, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Үндэсний
шигшээ багийн тамирчин, ОУХМ, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Баасанхүүгийн
нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн анхдугаар тэмцээн амралтын өдрүүдэд Мөрөн хотод боллоо.
274 days