ГОВЬ-АЛТАЙ: "Хантайшир экспо" ургацын баяр үзэсгэлэн худалдаа болж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2024-09-21 14:37:32

Говь-Алтай, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Газар тариалан, жимс жимсгэнэ төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хантайшир экспо" ургацын баяр үзэсгэлэн худалдаа Алтай суманд болж байна. 


Үзэсгэлэн худалдаагд Говь-Алтай аймгийн 18 сум, 2 тосгон, баруун бүсийн Ховд, Завхан аймгийн газар тариалан, хүнс, хоол үйлдвэрлэл, сүү цагаан идээ, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна. Үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш үргэлжлэхээр есдүгээр сарын 21-нд нээлтээ хийлээ. 


Энэ онд Говь-Алтай аймгийн хэмжээнд үр тариа 279 га, төмс 42 га, хүнсний ногоо 101,2 га, ногоон тэжээл 776,2 га, эмийн ургамал 5 га, жимс жимсгэнэ 124,8 га-д тус тус тариалж, тариаланчид 1328 га талбайгаас ургац авчээ. Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл хэрэгжиж эхэлснээр аймгийн дотоодийн нийт бүтээгдэхүүний 55 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж байна.