ГОВЬ-АЛТАЙ: Эрэлт ихэссэн ч иргэдийн худалдан авах чадвар муу байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт энэ жил цагаан идээ хомс, үнэ их байна. Тухайлбал “Шинэ-Алтай” захын цагаан идээний тасагт чихэртэй ааруул 1 кг нь 25000-35000, чихэргүй ааруул 20000-40000, ээзгий 20000, тавгийн ааруул хэмжээнээсээ хамаараад 150-250 мянга, цагаан тос 1 кг нь 25000, өрөм 8-25 мянга, шар тос 30000, аарц 6000-10000, сүү 5500 төгрөгийн үнэтэй байна.
37 days