Ц.ДЭЛГЭРМАА: ДОТРООСОО ДУРАНДЪЯ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямар ч мододгүй, навчисгүй, шарлах өвсгүй тийм нүцгэн намрыг би төсөөлж чаддаггүй. Азаар Улаанбаатарт минь тийм нүцгэн намар болдоггүй нь хайр татам. Ийм л өдрүүдийн чөлөөнд найман жилийн өмнөх намар анх танилцсан яруу найрагч эгч “Зүрхэнд агч Намур” шинэхэн шүлгийн түүврээ өлгийджээ. Тэр бол “Тагтаа” хэвлэлийн газрын ерөнхий редактор, яруу найрагч, зохиолч Цагаанчулуугийн Дэлгэрмаа юм. Тэрээр “А тэмдэглэл”, “Дотоод тэнгис”, “Зүрхэнд агч Намур” шүлгийн түүврээс гадна “Баавгай нэртэй шувуу, Бархас охин хоёрын түүх” хүүхдийн тууж, “Хөх мэдрэхүй” яруу найргийн хамтын цоморлиг тус тус хэвлүүлжээ. Мөн олон арван номын уран зохиолын редактораар ажилласан юм. Ингээд уншигч таныг урьж байна.
1318 days