Сумдад бүртгэл, мэдээллийн ажлын судалгаа явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас аймгийн хэмжээнд анх удаа ажлын хэсэг гаргаж сургуулиудын заал талбай, тоног төхөөрөмжийн судалгаа явуулж Аймгийн Засаг даргад танилцуулан мэдээллийн сан бүрдүүлж байна.
Тус судалгаанд Хэрлэн сумын 8 баг, Тэмүүжин цогцолбор, Хан Хэнтий цогцолбор сургууль, IV сургууль, Хэрлэн I-р сургуулиар тус тус явж, спортын барилга байгууламж, заал талбай, тоног төхөөрөмжийн судалгаа явуулсан бөгөөд бие бялдаржуулах түвшин тогтоох сорилын үйл ажиллагаатай танилцжээ.
Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хууль тогтоомж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцан судалгаа бүртгэлийг шинэчлэн, Аймгийн ЗДТГ-т танилцуулах мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор тус ажлыг эхлүүлжээ.
Цаашид энэ төрлийн судалгаа, бүртгэл мэдээллийн ажлаар бүх сумдад хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгааг албаныхан хэллээ.
О.Буянхишиг