“Эмгэн хад” хэмээх сонин тогтоцтой хад Ховдод бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 14:11:08

Ховд аймгийн нутагт өвөрмөц сонин тогтоц бүхий байгалийн баялаг, түүх домогтой хад чулуу их бий. Өнөөг хүртэл тайлагдаагүй сонин хачин тогтоц бүхий хадны нэг нь  “Эмгэн хэмээх” хад юм.

Ховд аймгийн Мөххайрхан сумын нутаг Дунд сэнхэрийн голын урьд зүгт “Эмгэн хад” гэж нэрлэгддэг өвөрмөц тогтоцтой хад бий. Энэ хадны зургийг сайн ажиглавал эмгэн хүний нүүрний дүрс харагддаг.

“Эмгэн хад” байршдаг тус газрын ууланд бургас, улиас байгалийн жамаар ихээр ургасан байдаг. Тус газрыг бөө нар шүтэж, хоёр  жилд нэг удаа тахилга хийдэг. Эмгэн хадыг догшин газар гэх буюу эмэгтэй хүнд хатуу гэх яриа  нутгийн өвгөчүүлээс ам дамжин үлджээ.

А.Бямбасүрэн

Related news