Монголын цанын холбооныхон орон нутагт ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-27 11:30:10

Монголын цанын холбооноос орон нутагт цанын ээлжит сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дорнод аймгийн Халх гол сумын хилийн ангид “Цаначин -Хилчин” хөтөлбөр эхэллээ.

Хоёр дахь жилдээ болж байгаа энэ сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулна. "Цаначин-Хилчин" хөтөлбөр Халх голын 0198-р ангид тав хоногийн турш үгэлжилнэ.

Дашрамд сонирхуулахад, Монголын цанын холбооноос нэгдүгээр сарын 19-21-нд Хэнтий аймагт гүйлтийн цаныг сурталчилан таниулах арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Уг сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Энх-Амгалан удирдан явуулсан юм.

Д.Өлзий

Related news