Ихэнх нутгаар цасан шуургатай

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-20 11:36:15

Энэ сарын 21-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд анхаарууллаа.

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна.

 Энэ сарын 21-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 24-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр шөнөдөө 41-46 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Ж.Болор

Related news