“Конг-рэй” хар салхины улмаас 200 орчим нислэг цуцлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /РИА Новости/. “Конг-рэй” хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор Японы өмнөд Окинава мужаас бусад дүүрэгт үйлдэх 214 нислэг цуцлагдсан тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.
Энэ жил 25 дахь удаагаа дэгдэж буй "Конг-рэй" хар салхи өмнө зүгээс арлууд руу чиглэж, амралтын өдрүүдэд гол газрууд руу ойртон ирж, цаашлаад Япон тэнгисийн эрэг дагуу чиглэх аж.
Өнгөрсөн долоо хоногт тус улсад "Трами" хар шуурга дэгдсэний улмаас 4 хүн амь үрэгдэж, 200 хүн бэртэж гэмтсэн юм. Одоогоор “Конг-рэй” хар салхи Миякожима өмнөд арлаас 340 км зайд байгаа аж. Хар салхины төвийн даралт 955 гектопаскаль, хурд нь секундэд 40 метр байгаа бөгөөд зарим үед секундэд 60 метр хүрч ширүүсч байна.
Э.Аянзаяа