ОХУ Украинд хариу хориг тавина

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-05 13:17:11
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины хоригт хариу арга хэмжээ авах зааварчилга гаргалаа. ОХУ-ын хоригт тус улсад аюул заналхийлэл учруулж буй Украины хуулийн этгээд, бизнесменүүд багтаж байна.

Хариу болгож буй энэхүү хоригоор Оросын газар нутаг дээрх Украины дансыг хааж, Оросоос Украин руу хөрөнгө шилжүүлэхийг хориглон, хэд хэдэн нэр төрлийн барааны импортыг зогсоох бөгөөд хоригт орж буй хүмүүсийн тоонд бизнесменүүд болон олны танил эрхэмүүд багтах аж.

“Ерөнхийлөгчийн зааварчилга болон Засгийн газрын шийдвэр Укрианы бүх ард иргэдийг хамрахгүй. Эсрэгээрээ бид Украины ард түмэнтэй хамгийн найрсаг харилцаатай байхыг эрхэмлэдэг” хэмээн ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.Медведев онцолсон юм.

Дашрамд дурдахад Украины тал 2014 оноос ОХУ-ын эсрэг хориг тавьж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш хоригийн жагсаалт тасралтгүй нэмэгдсэн. Хамгийн сүүлд нэг сарын өмнө энэхүү хориг шинэчлэгдэн нэмэгдсэн байдаг.

Related news