Мексикээс хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг АНУ-д баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/. АНУ-д Мексикээс хууль бусаар нэвтэрсэн Төв Америкийн орнуудын цагаачдын хоёр бүлгийг Аризона муж улсад баривчилжээ. Энэ тухай Мексикийн “Noticias МVС” радио станц мэдээлсэн байна.
Тус радиогийн мэдээлснээр, Гватемал, Гондурасын иргэд болох 4 сартайгаас 53 хүртэлх насны 124 хүн байгаа ажээ. Эдгээр хүнээс долоон эрэгтэй, нэг эмэгтэй нь өмнө нь Америкийн хилийг хууль бусаар давж, нутаг буцаагдаж байсан болохыг тус улсын хилчид тогтоосон байна.
Сүүлийн үед Мексикээс хууль бусаар нэвтэрсэн нийтдээ 800 цагаачийг АНУ-д баривчилсан тухай Мексикийн Үндэсний цагаачлалын газрын дарга Тонатиу Гильен энэ долоо хоногт мэдээлжээ.
АНУ-тай хил залгаа оршдог Мексикийн Тихуана хотод цагаачдад зориулж байгуулсан шинэ хуаранд одоогийн байдлаар 2500 хүн байрлаж байна. Төв Америкийн орнуудаас ирсэн өөр 3000 орчим цагаач энэ хуаранд байрлахаас татгалзсан бөгөөд одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж.