Бүх оддын тоглолтод Л.Жеймсийн баг тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2019-02-18 15:38:58

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотноо зохион байгуулсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ Бүх оддын тоглолтод Леброн Жеймсийн баг тэргүүлэв.


Тус тоглолтын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Кевин Дюрант шалгарсан бөгөөд тэрбээр тоглолтын үеэр 15 удаа довтолсноос 10 нь амжилттай болж, багтаа нийт 31 оноог авчирсан байна. Мөн тэрбээр, NBA-ийн түүхэнд Бүх оддын тоглолтод дөрвөн удаа 30-аас дээш оноо авсан анхны тоглогчоор тодорсон бол хамгийн олон оноог Ианнис Антекокоунмпо /38 оноо/ авчээ.


Ташрамд дурдахад, Бүх оддын тоглолтын үеэр Греммийн шагналт Жанель Моне болон рэпер Жермейн Ламар Коул нар уран бүтээлээ толилуулсан байна. 

Related news