Жаран жилийн ойн тэмдгийн загвар зохиох уралдааны дүн гарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Боловсрол Соёл Урлагийн газрын Сурган заах
арга зүйн кабинeт үүсэж хөгжсөний 60 жилийн ойн тэмдгийн загвар
зохиох уралдаанд есөн багш бүтээлээ ирүүлжээ.
Аймгийн технологийн багш нарын дунд зохиогдсон бүтээлийн уралдаанд "Жавхлант" цогцолбор сургуулийн багш М.Намжилсүрэн, Н.Буяннэмэх багш нарын хамтын бүтээл шалгарсан байна.
Очир эрдэнэ дээр Отгонтэнгэр хайрхныг дүрсэлж, наран ургах байдлаар зохиомжилсон нь Очир эрдэнээр боловсролын үнэ цэнийг, Отгонтэнгэрээр Завхан аймгийг, нарны цацрагаар Завхан нутгийн хүүхэд залуусын оюун ухааныг эрдмийн шимээр тэтгэх утгыг илэрхийлсэн байна.
Харин дэлгэсэн ном нь эрдэм ухаан дэлгэрэхийг, 60-ын тоо Завхан аймагт Сургалт арга зүйн байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ойг бэлгэджээ.
Мөн Очир эрдэнэ дээр хүрдийг дүрсэлсэн нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд боловсрол, соёлын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхийг, улаан, хөх, улаан нь Монгол төрийн далбааг, мөнхөд мандан бадрахыг бэлгэдсэн хэмээн бүтээл урлаач багш нар ярив.