Хөвсгөлд ургац хураалт 90 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ургац хураалт 90 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ долоо хоногт бүрэн дуусгахаар ажиллаж байна. “Энэ зун бороо хур элбэг байсан тул үр тарианы болц сайн, нэг га-аас 15 цн ургац авч байна. Аймгийн нийт иргэдийн хэрэглээний гурилыг бүрэн хангах улаан буудай хураан авахыг зорьж байна” гэдгийг аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяр мэдээллээ.
Тус
аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16558 га талбайд улаан буудай,
120 га-д арвай, 24 га-д овъёос, 16 га-д хөх тариа, 9 га-д гурвалжин будаа,
235,5 га-д төмс, 178,7 га-д хүнсний ногоо, 811 га-д ногоон тэжээл, 3453 га-д
рапс тус тус тариалжээ.