Хятад хэв маягт тохирсон авто машин үйлдвэрлэнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-16 15:20:17

Бээжин /МОНЦАМЭ/. АНУ-ын цахилгаан авто машин үйлдвэрлэгч "Тесла" компани Хятад улсад “Дизайны судалгааны төв” байгуулж Хятад хэв маягтай "Тесла" авто машин үйлдвэрлэхээр болсноо зарлажээ.

Мөн тус компани Шанхай хотод барьж буй аварга том үйлдвэрээ 10 сарын дотор барьж байгуулж, Хятадад үйлдвэрлэсэн "Тесла" авто машинаа хүлээн авах бөгөөд “Хятадад үйлдвэрлэв”-ээс “Хятад дизайн” руу шилжих төлөвлөгөөтэй байгаа аж. Ийнхүү тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Хятад улсад “Дизайны судалгааны төв” байгуулах саналыг гаргаад байна. Дизайны судалгааны төвдөө хамгийн сайн дизайнеруудыг ажиллуулахаар төлөвлөжээ.              

“Анхны хятад хэв маягтай Теслаг бүтээе” гэсэн уриатайгаар энэхүү төвийг нээж байгаа бөгөөд Хятадын урлагийн сор болсон хамгийн гоёмсог зүйлс "Тесла" авто машинд тусгалаа олох ажээ.

"Тесла" компани Шанхай хотод үйлдвэрээ нээснээс хойш яг нэг жилийн дараа буюу энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Шанхай хотод үйлдвэрлэсэн "Тесла Model 3" загварын цахилгаан авто машин албан ёсоор худалдаанд гараад байна.

 

Related news