Дархан-Уул багийн иргэд хамгийн олон ном уншжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы
Идэр сумын иргэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр
хамгийн олон ном унших аяныг зарлаж дүгнэжээ.
Тус аяныг
сумын номын сан ЗДТГ-аас хамтран зохион байгуулж дөрвөн багийн иргэд нийт 1400
гаруй ном уншжээ.
Аяны
хүрээнд иргэд сумын номын сангаас номоо авч уншсан бол хүүхдүүд сургуулийн
номын сангаараа дамжуулан номоо захиалан авч уншжээ. Иргэд шинжлэх ухааны
болон, танин мэдэхүйн, уран зохиолын номуудыг ихэвчлэн захиалж уншсан байна.
Харин хүүхдүүдийн хувьд түүхийн болон, үлгэрийн номыг шимтэн уншиж байсан
хэмээн сумын номын санч мэдээлэв. Аянд Дархан-Уул багийн иргэд
хамгийн олон ном уншсан шилдэг багаар шалгарчээ.