Дотоодын аялагчид автомашинаа үзлэгт оруулах нь эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-21 18:17:55

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 7200 орчим тээврийн хэрэгсэл авто тээврийн үзлэг оношилгоонд хамрагджээ.

Тус аймагт өнөөдрийн байдлаар 13000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Автотээврийн үзлэг оношилгоог хаана ч хүссэн газраа жилд нэг удаа заавал хийлгэх ёстой байдаг. Тиймээс аймгийн зарим тээврийн хэрэгслүүд нь Улаанбаатар хот болон бусад аймагт үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Мэдээж иргэн бүр тээврийн хэрэгсэлтэй бол татвараа төлж тухайн жилдээ заавал үзлэг оношилгоондоо хамрагдахыг уриалж байна. Аймгийн Автотээврийн төв дээр өдөр бүр автомашины үзлэг оношилгоог хийж байна. Дотоодын аялагчид ихэссэнтэй холбоотой өмнөх жилээс энэ жил амрагч аялагчид зам зуураа зорьж ирж үзлэг оношилгоонд хамрагдах нь их байна. Өнөөдрийн байдлаар гэхэд 30 гаруй тээврийн хэрэгсэл оношилгоонд хамрагдаж тэнхлэг тохиргоо, тоормосоо шалгуулах үйлчилгээг авсан байна хэмээн аймгийн Автотээврийн төвөөс мэдээлэв.

Ташрамд Завхан аймгийн нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй байна. Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоциклтэй байгаа нь баруун бүсийн төвшнөөс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа аж. Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дунджаар 400-700 тээврийн хэрэгсэл нэмэгдэж бүртгүүлдэг байна. Мөн аймагтаа бүртгэлгүй Улаанбаатар болон өөр аймагт бүртгэлтэй машин эзэмшдэг 240 гаруй иргэн бий. 

Related news