Энэ онд 302 иргэн одоо эзэмшиж байгаа газраа өмчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Аймгийн
хэмжээнд энэ онд 302 иргэнд одоо эзэмшиж байгаа 30,83 га газрыг өмчлүүлэхээр
батлуулжээ. Хагас жилийн байдлаар 267 иргэнд 30.2 га газрыг өмчлүүлсэн тухай
аймгийн Газрын Харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.
Өнөөдрийн
байдлаар өссөн дүнгээр нийт 9335 иргэнд 884.6
га газрыг өмчлүүлсэн байна. Аймгийн хэмжээнд газар өмчлөлийн явц 13 хувьтай байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх
тухай хуулийн 41.2-т зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг 2028 оны 5
дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан.
Тодруулбал, дөрөв
дэх удаагаа буюу 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуульд өөрчлөлт оруулж
сунгасан байгаа. Иймд иргэн та хуулийн хугацаа дуусахаас
өмнө хуулиар олгогдсон эрхээ эдэлж зөвшөөрсөн байршил зориулалтын дагуу газраа
өмчлөх боломжтой юм.
Шинээр газар өмчлөл хийгдэхгүй байгаа гэв
Иргэд EGAZAR.GOV.MN цахим хаягаар орж иргэнд өмчлүүлж
болохоор тусгагдсан газрын байршлыг харж болох ба тухайн жилийн газар зохион
байгуулалтын төлөвлөгөөтэй танилцах боломжтой юм.
2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн таны эзэмшиж буй хашааны газрыг өмчлүүлж болохоор тусгагдсан бол манайд хүсэлтээ гаргаж хашааныхаа газраа өмчилж авах бүрэн боломжтой.
Монгол Улсын иргэнд газар
өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах ажлын
хүрээнд 2020 онд иргэнд өмчлүүлэх газрын
хэмжээ, байршил зориулалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралд оруулан хэлэлцүүлсэн
байгаа. Ингээд Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газарт саналаа
хүргүүлсэн байна. Монгол улсын хэмжээнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг
Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн №170 дугаар тогтоолоор
зөвхөн эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлж болохоор баталсан тул шинээр
газар өмчлөл хийгдэхгүй байна хэмээн аймгийн Газрын Харилцаа барилга хот
байгуулалтын газраас нэмж мэдээлэв