Бүлгийн зохион байгуулалтад орж ногоо тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-31 18:10:54

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс Улаангом сумын зорилтот бүлгийн 40 ажилгүй иргэнийг бүлгийн зохион байгуулалтад оруулан төмс, хүнсний ногоо тариалж эхлүүлээд байна.

Энэхүү хөтөлбөрт 45 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд бүлгийн гишүүдэд хувцас хунар, техник хэрэгслийг эхний ээлжинд нийлүүлээд байна. Тэд тариалсан ногоогоо намар хураан авч зарж борлуулан амьдрал ахуйдаа ашиглах аж.

Өнгөрсөн жил бүлгийн зохион байгуулалтад орж ажилласан 30 хүн нийтдээ 74 тн төмс, хүнсний ногоо хураан авч амьдрал ахуйдаа ашиглажээ. Тэгвэл энэ жилийн хувьд хамрагдах хүний тоо болон тариалах талбайн хэмжээ нэмэгдсэн байна.

Одоогоор бүлгийн гишүүдийн дунд төмс, хүнсний ногоо тариалах сургалт явуулснаас гадна талбай руу нь гэрэл цахилгаан татах, худаг гаргах, зөвлөн туслах ахмад ажилчдыг ажиллуулах зэрэг ажлыг хийгээд байна. Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зорилтот бүлгийн гишүүдийн ажил үүргийг тодорхой заасан журам гаргаж мөрдөн ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

Related news