Амьд вирус биш тул вакцин өвчин үүсгэхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Вакцины талаарх иргэдийн нийтлэг асуултад УОК болон албаны хүмүүс хариулт өгөв.
-Жирэмсэн хүн вакцин
хийлгэж болох уу?
-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.
-Хөхүүл ээж хийлгэхэд
хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?
- Хөхүүл ээж хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.
-Өмнө нь Ковидоор өвдсөн
хүмүүс хэдэн сарын дараа вакцин хийлгэх вэ?
- Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.
-Вакцин өвчин үүсгэх үү?
-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.
-Хавдартай хүн хийлгэж
болох уу?
- Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.
-Элэгний өвчтэй хүмүүс
хийлгэж болох уу?
- Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.
-Хоёр дахь тунгаа хийлгээд хэд
хоногийн дараа дархлаа тогтох вэ?
-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Хоёр тунгаа хийлгэж дуусаад 14 хоносны дараа дархлаа бүрэн тогтоно.
-Эхний тунгаа “Астразенека”-гийн вакцин хийлгээд 2 дахь тунгаа
өөр вакцин хийлгэж болох уу?
-Анагаах ухааны үүднээс бүрэн боломжтой боловч, эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.
-Хүн амын хэдэн хувийг
вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?
- Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.
-Хоёр тун вакцин хийлгэж
дархлаа тогтсоныг
хэрхэн нотлох вэ?
- Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.