36 жолооч эрхээ хасуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-17 22:27:36
Yesukheitumur Tumurbaatar

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодогсдын тоо буурахгүй байна.

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг 6 сарын эхний хагаст Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27.3-ын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүний эрхийг зургаан сараас хоёр жилээр хасч, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу  тус бүр 384 мянган төгрөгөөр торгожээ. Түүнчлэн эрхийн үнэмлэхгүй, согтуугаар хөдөлгөөнд оролцсон есөн жолоочид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн  26.1-ын дагуу 192 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 25  тээврийн хэрэгслийг түр хугацаанд саатуулжээ.  Иймд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөн оролцохгүй байхыг сануулав.

Тус тасаг хоёр долоо хоногийн хугацаанд 11450 автомашинд үзлэг хийснээс 9562 зөрчилтэй байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news